Wednesday, December 21, 2016

Чээжлүүлэх шүлгүүд

 Энэ насны хүүхдэд шүлгийг эхлээд 2-3 дахин уншиж өгөөд дараа нь үг болгоныг тайлбарлаж хэлж өгсний дараа цээжлүүлнэ. Шүлгийн байнга давтаж хэлүүлж байгаарай.

Тоглоом”.       
Янз янзын тоглоом байна
Яасан сайхан тоглоом бэ
Эвтэй эетэй наадацгаая
Эвдэж хэмхлэхгүй тоглоцгооё.

Аяга”
Шаазан аяга цавгүй аяга
Цагаан өнгөтэй цэвэр аяга
Бор өнгөтэй бөмбөгөр аяга
Хоол аягалдаг сайхан аяга.

Т. Жамьянсүрэн "Таван хуруу"
Тав хүртэл
Тоолж сурлаа
Таван хуруугаа
Нэрлэж тоолъё
              Эрхий мэргэнийг нэг гэв
              Долоовор хуруугаа хоёр гэв
              Дунд хуруугаа гурав гэв
              Ядам хуруугаа дөрөв гэв
              Чигчий хуруугаа тав гэв
Таван хурууг ямар нэртэйг
Та нар цөм мэдэх нь энэ
Тав хүртэл зөв тоолохыг
Ташрамд бас сурах нь тэр
              Хуруугаа түргэн дараалж дараад
              Хурдан зөв нэрлэж тоолцгоо.

Г.Ганболд “Дэлдэн чихэр”
Нүдээ аньсан чинь – Чихэр
Нүүрээ дарсан чинь - Чихэр
Харагдаад байлаа – Чадсангүй ээ
Хоёрыг аваад – Идчихлээ
             Тавгаар дүүргэсэн -Чихэр
             Танил олонх -Чихэр
             Үзэгдээд байлаа – Тэссэнгүй ээ
             Үлдээлгүй бүгдийг нь – Идчихлээ
Чихэр болохоор нь -Чадсангүй
Чихээ дэлдийтэл – Идчихлээ
Хачин гоё байлаа – Больсонгүй
Хацраа бум байлгаад – Идчихлээ.

"Муурын зулзага"  Муурын зулзага дандаа
Нүүрээ угаадаг атлаа
Ариун цэврийн үзлэгээр
Адгийн дүн авдаг даа
Яагаад ийм болсныг
Ярих хэрэг байна уу даа
Хэзээ ер нь шүлсээрээ
Хирээ угаадаг байлаа даа

"Туулай дэгдүүлэх аман наадам"  Туулай туулай тонгос
Туулайн бөгс ондгос
Хоёр чих нь дэлдгэс
Хоёр нүд нь бүлтгэс

Ч.Лхамсүрэн. “Намар,, шүлэг Навчит модны шуугисан чимээ Нарийн хурын шаагисан авиа Царцаа дэвхрэгийн цар цар дуу Цагийн хувирлыг бидэнд зарлана Хар улаан товчтой жимээр Хад аньс мойл жимсэнд Найгасан өтгөн өвөс ногоонд Намрын сайхан амт шингээстэй.

Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef

No comments:

Post a Comment