СӨБ Тавтай морил
Wednesday, December 21, 2016
Чээжлүүлэх шүлгүүд
Энэ насны хүүхдэд шүлгийг эхлээд 2-3 дахин уншиж өгөөд дараа нь үг болгоныг тайлбарлаж хэлж өгсний дараа цээжлүүлнэ. Шүлгийн байнга давтаж хэлүүлж байгаарай.
“Тоглоом”.
Янз янзын тоглоом байна
Яасан сайхан тоглоом
бэ
Эвтэй эетэй наадацгаая
Эвдэж хэмхлэхгүй
тоглоцгооё.
“Аяга”
Шаазан аяга цавгүй аяга
Цагаан өнгөтэй цэвэр
аяга
Бор өнгөтэй бөмбөгөр
аяга
Хоол аягалдаг сайхан
аяга.
Т. Жамьянсүрэн "Таван хуруу"
Тоолж сурлаа
Таван хуруугаа
Нэрлэж тоолъё
Эрхий мэргэнийг нэг гэв
Долоовор хуруугаа хоёр гэв
Дунд хуруугаа гурав гэв
Ядам хуруугаа дөрөв гэв
Чигчий хуруугаа тав гэв
Таван хурууг ямар нэртэйг
Та нар цөм мэдэх нь энэ
Тав хүртэл зөв тоолохыг
Ташрамд бас сурах нь тэр
Хуруугаа түргэн дараалж дараад
Хурдан зөв нэрлэж тоолцгоо.
Г.Ганболд “Дэлдэн чихэр”
Нүүрээ дарсан чинь -
Чихэр
Харагдаад байлаа –
Чадсангүй ээ
Хоёрыг аваад – Идчихлээ
Тавгаар дүүргэсэн
-Чихэр
Танил олонх -Чихэр
Үзэгдээд байлаа –
Тэссэнгүй ээ
Чихэр болохоор нь
-Чадсангүй
Чихээ дэлдийтэл –
Идчихлээ
Хачин гоё байлаа –
Больсонгүй
Хацраа бум байлгаад –
Идчихлээ.
"Муурын зулзага" Муурын зулзага дандаа
Нүүрээ угаадаг атлаа
Ариун цэврийн үзлэгээр
Адгийн дүн авдаг даа
Яагаад ийм болсныг
Ярих хэрэг байна уу даа
Хэзээ ер нь шүлсээрээ
Хирээ угаадаг байлаа даа
"Туулай дэгдүүлэх аман наадам" Туулай туулай тонгос
Туулайн бөгс ондгос
Хоёр чих нь дэлдгэс
Хоёр нүд нь бүлтгэс
Ч.Лхамсүрэн.
“Намар,, шүлэг
Навчит модны шуугисан чимээ
Нарийн хурын шаагисан авиа
Царцаа дэвхрэгийн цар цар дуу
Цагийн хувирлыг бидэнд зарлана
Хар улаан товчтой жимээр
Хад аньс мойл жимсэнд
Найгасан өтгөн өвөс ногоонд
Намрын сайхан амт шингээстэй.
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Ч.Лхамсүрэн.
“Намар,, шүлэг
Навчит модны шуугисан чимээ
Нарийн хурын шаагисан авиа
Царцаа дэвхрэгийн цар цар дуу
Цагийн хувирлыг бидэнд зарлана
Хар улаан товчтой жимээр
Хад аньс мойл жимсэнд
Найгасан өтгөн өвөс ногоонд
Намрын сайхан амт шингээстэй.
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Ч.Лхамсүрэн.
“Намар,, шүлэг
Навчит модны шуугисан чимээ
Нарийн хурын шаагисан авиа
Царцаа дэвхрэгийн цар цар дуу
Цагийн хувирлыг бидэнд зарлана
Хар улаан товчтой жимээр
Хад аньс мойл жимсэнд
Найгасан өтгөн өвөс ногоонд
Намрын сайхан амт шингээстэй.
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Today Deal $50 Off : https://goo.gl/efW8Ef
Хүүхдийн тоглоомууд
Морь уралдуулах”
Тоглоомын
зорилго
1. Шагайны 4 талыг мэдэж нэрлэх
2. Шагай орхиход яагаад олбог дэвсдэгийг
тайлбарлах
3. Өөрийн уралдуулах морио сонгох
4. Уралдааны замыг дан мориор өрөх
5. Морь буусан шагайг тоолоод, тоогоор нь өөрийн
морийг урагшлуулах
6. Ээлжээ хүлээж тоглох
Хэрэглэгдэхүүн
- Олбог
- Шагай
Тоглоомын
аргачлал
1.
Хүүхдүүдийг
“Морь уралдуулах” тоглоомд урина.
2.
Эхний хүүхэд олбогоо авч ирж дэлгэнэ.
3.
Эхний хүүхэд олбогоо авч ирж дэлгэнэ.
4.
Хүүхдүүд
өөрийн морио сонгож авна.
5.
Өрхих
4 шагайгаа сонгож авна
6.
Хүүхдүүд
уралдааны замаа дан мориор цувуулан өрнө.
7.
Гараанаас
морио уралдахад бэлэн болгоно.
8.
4
шагайг найрч морь буух болгонд морио урагш ахиулна.
9.
Барианд
түрүүлж очсон нь ялагч болно.
Таван жижигхэн хуруу
Хурууныхаа үзүүрээр
хүүхдийн хөлийн хурууг нэг нэгээр нь имэрч, мөн хүүхэдтэйгээ хамт бага зэрэг
найган дараах үгсийг хэлнэ:
Энэ нь ус руу
уначихлаа (эрхий хуруу)
Энэ түүнийг уснаас
гаргалаа (хоёр дугаар хуруу)
Энэ түүнийг гэрт нь
аваачлаа (гурав дугаар хуруу)
Энэ түүнийг хучиж
хэвтүүллээ (дөрөв дэх хуруу)
Харин энэ бяцхан хүү
түүнийг сэрээчихлээ (сүүлчийн жижиг хуруу)
Энэ байдлаар нөгөө
хөлний хуруунуудыг имэрнэ. Энэ нь биеийн мэдрэхүй, хөдөлгөөний зохицуулалтад
тустай.
Хүүхэд ээж аавтайгаа
шалан дээр дундаа тойрог үүсгэн хэвтэнэ. Тэгээд жижиг бөмбөлөг эсвэл одон
бөмбөгийг бие биедээ дамжуулна. Энэ нь нуруу болон мөрний булчинд сайн.
Үгэн наадам
Сэдэв: Харилцуур
Зорилго: Шүдэнзний хайрцгаар харилцуур утас хийх
Хамтарч тоглох
Бие биенээ сонсох
Үгийн баялагыг нэмэгдүүлэх
Хэрэглэгдэхүүн:2 ширхэг шүдэнзний
хайрцаг /багийн тоогоор/,
утас
Аргачлал1:Хүүхдийг тойргоор
зогсоож багш чихэнд нь үгэн тоглоомыг шивнэж хэлнэ. Хүүхдүүд бие биедээ
дамжуулж хэлсээр хамгийн сүүлийн хүүхдээс эхлэж асууж хариултаа авна.
Аргачлал2:Утсаар яръя тоглоом.Нэг
хүүхдүүд нөгөө хүүхэд рүүгээ залгаж үгэн тоглоомыг хэлнэ, сонссон хүүхэд
дараагийн хүүхэд рүүгээ залгаж ярина.
Ингэж бүх хүүхэд үгэн тоглоомыг давтан сурна.
Цам харайлгах үгэн тоглоом
Тогоруу тогоруу цам харай
Толгой мэхийн ёсольё доо
Дэгэнц догонц
Дээлээ тайлаад өгье дөө гэж
ээлжлэн чанга хэлүүлнэ.
Олон хэлэх явцад тогоруу нэг
хөлөө өргөн нөгөө хөлөө догонцох буюу хөлөөрөө дэвхрэн бүжиглэх мэт хөдөлгөөн
хийнэ. Түүнийг үзэх гэж дээрхи дөрвөн мөрт шүлгийг хэлж наадна.
Дунд хуруу олох
Баруун гараар зүүн гарын таван
хурууны үзүүрийг үл мэдэг цухуйлган атгаж тэдгээр дундаас дунд хурууг танин
олох тоглоом юм. Энэ тоглоом ухаан, ажигч гярхай байдлыг сорих арга мөн боловч
тоглогчид уран үгээр харилцан ярьж мэтгэлцдэг нь хүүхдийн хэлний баялагийг
нэмэгдүүлж, бодлыг гүнзгийрүүлэх танин мэдэхүйн ач холбогдолтой.
Тоглогч: хаана хонов? гэж асуухад
Атгагч: Хааныд хонов
Тоглогч: Юу зооглов?
Атгагч: Өвчүү зооглов
Тоглогч: Өвчүү ууцаа яав?
Атгагч: Хааны хар нохой идээд
дэрс рүү дэлд, хулс руу хулд гэчихлээ.
Тоглогч: Дэрс хулс чинь яав?
Атгагч: Түймэр авлаа.
Тоглогч: Түймэр яав?
Атгагч: Хур бороо ороод
унтраалаа. гэх мэтээр цэц булаалдан үгэн тоглоомоор тоглодог байна.
Тарвагачлах
Хэсэг хүүхэд бөөгнөрч нэг нь чоно
болж нөгөөдүүл нь тарвага болж тоглоно. Малын дайсан чоныг уран үгээр мохоон
эсэргүүцэж, устгахыг уриалж, мөн уралдаж хөөцөлдөж тэр нь хүүхдийн бие бялдрыг
хөгжүүлэх дасгал болж өгдөг ач холбогдол бүхий хөдөлгөөнт тоглоом юм.
Чоно болсон хүүхэд чонын гүйх
хөдөлгөөн дуурайн тарваганууд уруу мяраан ирэхэд тарвага болсон хүүхдүүд
бөөгнөрөн:
- Чоно гуай, чоно гуай. Та галаа
өгөөч гэхэд
Чоно:- Та нар галаар яах нь вэ?
гэж асууна.
Тарваганууд:- Гал түлье ээ
Чоно:- Та нар гал түлж яах нь вэ?
Тарваганууд: - Цавуу буцалгая.
Чоно:- Цавуу буцалгаж яах нь вэ?
Тарваганууд: - Нум сум наая.
Чоно:-- Нум сум нааж яах нь вэ?
Тарваганууд:- Чонын толгойг хага
харвая. гэж зэрэг хэлээд нүх болгож
тэмдэглэсэн газар руугаа зугтаана. Чоно тэднийг хөөж нүхнийхээ хэмжээт газар
орж чадаагүй хүүхдийг барьж авна.
Баригдсан хүүхэд нь чоно болж тоглоом үргэлжилнэ.
Үгэн гинж
Энэ тоглоомыг зөв бичих, үгийн
санг баяжуулах арга барилыг хөгжүүлэхэд хэрэглэнэ. Хэрэглэх нь: Цаас, харандаа.
Тоглоомын дүрэм: Эхний хүүхэд
ямар нэг үг хэлэхэд дараагийн хүүхэд тухайн үгийн төгсгөлийн үсгээр эхэлсэн үг
хэлж цааш үргэлжлүүлэх учиртай. Хэлэх үг нь голдуу нэр үг байвал сайн гэвч үйл
үг бас хэрэглэж болно. Монгол хэлний үйл үгихэнхдээ -х гийгүүлэгчээр эхэлдэг
тул явц муутай. Тухайн үгэн гинжид орсон үг хэлэх буюу давтагдахад тухайн
тоглоом дуусна. Монгол хэлний хувьд зөөлний болон хатуугийн тэмдэг, ы буюу
жаран нэгийн и-гээр эхлэсэн үг байдаггүй тул ийм үгнүүд хэлж болохгүй. Жишээ нь
морь гэдэг үгээр эхэлбэл ь тэмдгээр эхэлсэн үг байхгүй тул тоглох боломжгүй
гэсэн үг. За ингээд жишээ үзье.
Жишээ нь:Тоглогч 1: Улаан,Тоглогч
2: нас,Тоглогч 3: самбар,Тоглогч 4: радио,
Тоглогч 5: онгоц
Тоглогч 6: цаас
Тоглогч 7: санаа
Тоглогч 8: ааруул
Тоглогч 9: лаа
Тоглогч 10: ааруул (тоглоом
дууслаа)
Шагай таалцах
Шагайгаар таалцаж тоглоход хоёроос гурван
хүүхэд оролцох бөгөөд тэд тоглох шагайг хуваан авч түүнээс нөгөө тоглогчдодоо
мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагайг (10-аас илүүгүй) атгаж
- Би хэдэн шагай атгав
- Мэргэн юм бол мэдээд таагаач
Цэцэн юм бол цээжлээд хэлээч !
гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны нийлбэр тоог хэлж
онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч тоглосоор бүх шагайг хураан
авсан нь хожно.
Зөрөг замаар
Шалан дээр эсвэл
газар хоорондоо 25- 30 см зайтай
хоёр урт олсыг уртааш нь
тавина. Олс буюу дээсний
урт нь 2,5- 3 м
байна Хүмүүжүүлэгч хүүхдэд
хандаж < Энэ
бол зөрөг зам
, та нар
энэ замаар зугаалах
болно > гэхэд
хүүхдүүд зөрөг замаар цааш
нааш явна.
Хүүхдүүд зөрөг
замаар явахдаа олсон ( зураасан ) дээр гишгэхгүй , бие биендээ
саад болохгүй , өмнө
явж байгаа хүүхдээ
түлхэхгүй байх ёстой . Зөрөг
замын урт богиныг
өөрчилж болно .
Цагаан
Тэмээчлэх
Малчин ард түмэн мал сүргээ малын
дайсан чононоос хамгаалах аж төрөхийн ухаанаар зохиогдсон хөдөлгөөнт тоглоом
юм. Энэ тоглоомыг зун намрын дулаан цагаар хүүхдүүд хурга хариулж явах буюу
хонио сааж дууссаны дараа хотны захад айл саахалтын хүүхдүүд цуглан тоглоно.
Тоглох хүүхдүүд гар гараасаа
барилцан тойрч зогсоно. Тэдний дунд нэг хүүхэд орно. Үүнийг "Цагаан
ботго" гэж нэрлэнэ. Тойрон зогссон хүүхдүүдийн гадаа талд нэг хүүхэд гарна.
Энэ нь "Чоно" болно. Тоглоом эхлэхэд ботго буйлна, чоно улина. Чоно
тойрон зогссон хүүхдүүдийн дундуур орж ботгыг барихаар гүйнэ. Ботго чононоос
айн бултан гүйнэ. Тойрон зогссон хүүхдүүд чоныг тойрогт оруулахгүй ботгыг
хамгаалан:
Хүүр хүүр дуутай
Хүрзэн чинээ тавагтай
Мил хар нүдтэй
Милзэн цагаан шүдтэй
Эзэн хааны цагаан бууран тэмээг
тавья. гэж хоолой нийлүүлэн найган дуулцгаан, төгсгөлийн мөрийг уянгалуулан
хэлнэ.
Чоно арга заль гарган тойрогт орж
ботгыг барьж нэг үеийн тоглолт дуусна. Үргэлжлүүлэн хэн нэгэн чоно ботго болж
тоглоомоо хөгжөөнө.
Гэрлэн дохио
Зорилго: Нэгэн төрлийн хэмнэлээс нөгөө рүү шилжиж сурах,
гэнэтийн өөрчлөлтөнд зохицон хурдан хариу үйлдэл үзүүлэх
Үргэлжлэх хугацаа:5-10 минут
Аргачлал: Энэ дасгалыг гэрлэн дохионы гурван өнгөтэй
заавраар хийнэ гэдгийг ахлагч тайлбарлана.Ахлагч "ногоон"өнгийг
түүнтэй ихэвчлэн хамт төсөөлөгддөг нэг үгтэй хэлэхэд бүгд хэлсэн зүйлийг
тусгасан хөдөлгөөн хийнэ.
Жишээлбэл: ногоон зүлэг, ногоон ширэнгэн ой, ногоон шил
гэх мэт.Түүнийг "шар" гэж хэлэхэд бүгд үймэрч сандарч байгаа дүр
үзүүлэн замбараагүй байдалд орно. Харин "улаан" гэж хэлэхэд бүгд
байрандаа зогсоно.Оролцогчдыг нэг хөдөлгөөн байдлаас нөгөө рүү шилжүүлэх
зорилгоор ахлагч гурван үгийн дарааллыг солин хэлнэ.
Тайлбар: Уг дасгал нь оролцогчдыг хөдөлгөөнд оруулж,
бүлгийн ахлагчид түүний хурдыг өөрчлөх, боломж олгодог тул илүү чухал хоёр
дасгалын дунд сайн шилжилт болж өгдөг.
Subscribe to:
Posts (Atom)